БИДНИЙ ТУХАЙ

WE ARE CHANGING THE WORLD WITH TECHNOLOGY

Бид юу хийдэг вэ

“Инфитек” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдаж программ хангамж, мэдээлэл технологийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Бид энэ хугацаанд маркетинг борлуулалт, худалдаа үйлчилгээ, технологийн салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан захиалга, хүргэлт, худалдааг автоматжуулах зорилготойгоор цахим худалдаа, цаг бүртгэл, хүргэлт, агуулахын нэгдсэн системүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ.  Манай баг хамт олон нь салбартаа 10 гаруй жилийн туршлагатай шинэ үеийн эрч хүчтэй, чадварлаг залуус ажиллаж байна. Бид таны бизнесийг дижитал орчинд бүрэн төлөөлөх автоматжуулалтын шийдлүүдийг санал болгож байна.

 

Бидний эрхэм зорилго

Шинийг эрэлхийлэгч, залуусын бүтээлч сэтгэлгээгээр шилдэг технологийг бүтээнэ. 

 

Бидний алсын хараа

Дижитал эрин зуунд дэвшилтэт технологиор инновацлаг бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. 

Бидний үнэт зүйлс

 

Инноваци

 Бид байнгын ахиц дэвшилтэй, үйлчлүүлэгчдэд үнэ цэнийг бий болгох шинэлэг технологийг хөгжүүлэх.

 

 

Хэрэглэгчийн шаардлага

Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, бат бөх харилцааг тогтоох. 

 

Шударга байдал

Бизнесийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн өндөр хэм хэмжээ, үнэнч шударга, ил тод байдал, хариуцлагатай байдлыг баримтлах.

 

Хамтын ажиллагаа

Бүгд нийтлэг нэг зорилгод хүрэхийн тулд ажилчид, түншүүд, оролцогч талуудын хооронд багаар ажиллах, нээлттэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих.

 

Олон талт байдал

Ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, хүртээмжтэй байдлыг дэмжих, ялгаатай байдлыг хүндэтгэж, хүртээмжтэй ажлын орчинг бүрдүүлэх.

 

Шилдэг байдал

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, харилцагчийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны үр ашигт анхаарлаа хандуулан технологийн салбарт шилдгийг эрэлхийлэх.

 

Тогтвортой байдал

Байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн хариуцлага, ёс зүйтэй бизнесийн арга барилд тууштай хандаж, нийгэм болон дэлхий дахинд эерэг хувь нэмэр оруулах.

 

Чадавхжуулах

Ажилчдыг хөгжүүлэх, шийдвэр гаргах, шинийг санаачлах боломжийг олгох, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний өсөлт хөгжилтийн соёлыг төлөвшүүлэх.

7

Жил туршлага

60

Цахим хуудас

30

Гар утасны апп

789560

Бичсэн мөр код